Орос хэлний багш нарын семинар боллоо
2010-04-10 06:54 Админ

ШУТИС-ийн Оросын төв, Орос судлалын профессорын багаас ШУТИС-ийн орос хэлний өдрүүдийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулиудын орос хэлний багш нарт “Орос хэлний сургалтын шинэ технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, сургалт заах аргын семинар зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орос хэл заах аргын төвийн захирал Васильева О.Ф орос веб-сайтад тулгуурлан сургалтын шинэ технологи боловсруулах, танхимын, зайн, группын болон ганцаарчилсан сургалт явуулах талаар илтгэл тавив. Семинарт  ХБС, ҮТДС, МИС, КТМС-ийн багш, магистр оюутнууд оролцож санал бодлоо солилцов. Уг арга хэмжээ нь орос хэлний сургалтыг сайжруулах, сургалтын шинэ аргуудыг нэвтрүүлэхэд чухал алхам боллоо.