ШУТИС-ийн удирдлагууд ДаТС-д ажиллав
2010-04-16 11:07 Админ

ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн, Санхүү эдийн засгийн газрын дарга С.Төгс, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, Захиргаа хяналт, үнэлгээ, шинжилгээний газрын дарга Д.Батбаяр, Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал Х.Энхжаргал нар 04-р сарын 13,14-ны өдрүүдэд ДаТС-д ажлын айлчлал хийлээ. Тус айлчлалын үеэр ДаТС-ийн багш нарын урлагийн тоглолтыг үзэж сонирхож сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчидтай уулзалт ярилцлага хийн сургалтын материаллаг бааз, лаборатори тоног төхөөрөмжтэй танилцан зөвлөгөө өгч харилцан санал солилцлоо.