“НОМЫН БАЯР” боллоо
2010-04-20 08:43 Админ

       Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор С.Ишбалжирын “Эртний Монголын оньсон техникийн инженерийн хийц“, “Дэлхийн урлагийн ба инженерийн бүтээлийн эрхэм дээж” номын баяр болов. Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас санаачлан зохион байгуулж буй тус номын баярт ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор С.Ишбалжир,  ШУТТөв номын сангийн захирал Ч.Гульнар, МИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэх профессорууд, оюутнуудын төлөөлөл оролцож алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барьж баяр хүргэсэн. Шинэ номын нээлтийн баярт зохиогч, Монгол инженерийн гараар бүтээсэн бүтээлээ дэлгэн тавьж, оюутан багш нарт танилцуулав.
Цаашид уншигчдыг зохиолч, яруу найрагч, эрдэмтэдтэй уулзуулан Шинэ номын нээлтийг тасралтгүй зохион явуулахаар төлөвлөж байна.

 


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн