Орон нутгийн номын санч, соёлын ажилтангууд ШУТИС-ийн номын санд
2010-05-01 07:46 Админ

      БСШУЯ, МҮНСан хамтран шат дараалалтайгаар бүх аймаг, сумдын номын санч, соёлын төвийн ажилтнуудыг хамруулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд ШУТТөв номын сантай хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус номын сангийн дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ном сэлбэн засах техник, технологитой танилцах арга хэмжээ явагдаж байна. Одоогийн байдлаар Хэнтий, Завхан, Ховд, Увс, Архангай зэрэг аймгуудын 140 гаруй номын санчид ШУТТөв номын сантай танилцан сургалтанд хамрагдав.

 


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн