”Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн “ХҮН” байх боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй” чуулган
2010-05-06 08:13 Админ

“Оюуны Эрэл” Оюутны Холбоо төрийн бус байгууллага нь улс үндэстний ирээдүй болсон  оюутан залуучуудад зан чанар, зүрх сэтгэлийн боловсролыг олгож дотоод гадаад өв тэгш  чадвартай удирдагчдыг боловсруулан бэлтгэх зорилготойгоор Монгол улсын Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.  
     “Оюуны Эрэл” Оюутны Холбоо нь Монгол улсын хөгжилд их дээд сургуулиудын оруулах хувь нэмрийг дэмжин хөгжүүлэх, Боловсролын бодлого чиглэлд мэргэжилдээ эзэн болсон мэргэжилтнийг бэлтгэхэд хүн байх боловсролыг олгох үнэ цэнийг  тодорхойлон гаргах,  өнөөгийн оюутан залууст тулгамдсан асуудлуудын  хамтын шийдлийг бодитоор хэрэгжүүлэх гарц гаргах зорилгоор ”Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн “ХҮН” байх боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй”  сэдэвт Монголын Их дээд сургуулиудын шилдэг оюутан, захирал,  удирдагчдын  уулзалт, чуулганыг 2010.05.08 ны өдөр зохион байгуулахаар  төлөвлөөд байна.
Тус үйл ажиллагаанд  Монголын эрдэмтдийн болон  БНСУ –ын  Сон Гюүн Гуан их сургуулийн доктор, профессор И Ги Дун урилгаар шилдэг илтгэл, лекцүүдийг хүргэх болно.  
        

                                   Хөтөлбөр, удирдамжыг татаж авах