Япон Улсын профессор лекц уншив
2010-05-08 08:10 Админ

Материалын Технологийн Сургуулийн Агаар мандлын физик, экосистемийн профессорын багийн хамтын ажиллагааны шугамаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Чиба хотын Их сургуулийн Хүрээлэн буй орчныг зайнаас тандан судлах төвийн Агаар мандлын физикийн салбарын эрхлэгч доктор (DSc), профессор  Тамио Такамура, тус сургуулийн физик экологи, инженер физикийн ахлах ангийн оюутнууд болон Агаар мандлын физик, экосистемийн багийн магистрант, докторант нарт зориулан “Агаар мандлын аэрозолийн физикийн орчин үеийн асуудлууд” сэдвээр лекц уншиж сонирхолтой олон асуултанд хариу өгөв.

 Энэ жил дуусч буй МТС, Чиба хотын Их сургуулийн Хүрээлэн буй орчныг зайнаас тандан судлах төвийн хамтын ажиллагааны гэрээг 2010-2012 онд үргэлжлүүлэхээр сунгав.