Зохиогч уншигчдын уулзалт боллоо
2010-05-11 09:04 Админ

     Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд 2010 оны тавдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Ш.Лувсандорж, доктор, дэд профессор Ц.Цэрэн нарын “БИДНИЙ БҮТЭЭЛ“ зохиогч уншигчдын уулзалт боллоо. Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан, Нийгмийн Технологийн Сургуулийн хамтран зохион явуулсан зохиогч уншигчдын уулзалтанд ШУТТөв омын сангийн захирал Ч.Гульнар, НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, НТС-ийн түүх аялал жуулчлалын профессорын багийн тэргүүлэх профессор Н.Галиймаа, профессор багш нар болон МХТС, НТС, ЭХИС, КТМС, ХБС-ийн  оюутнууд түлхүү оролцлоо. Оройн 20 цаг хүртэл үргэлжилсэн уг арга хэмжээнд оролцогчид 2 ахмад багшаасаа өөрийн сонирхсон асуултаа чөлөөтэй асууж, хариулт авч байсан ба ахмад багш нар маань хойч үе, оюутан залуустаа өөрийн сургамжаа харамгүй хайрлаж байлаа. Уулзалтанд Монголын түүх, аялал жуулчлалын сэдвээр сурах бичгийг дэлгэн тавьсан нь уншигчдын анхаарлыг татаж байлаа.

 

 


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн