Германы “Ламберт” хэвлэлийн компани ШУТИС-ийн Систем судалгааны төвийн программист Б.Энхсайханы эрдмийн ажлыг ном болгон хэвлэжээ. Уг бүтээлийг http://www.amazon.com/Real- Time-Quality-Monitoring-Friction-Welding/ dp/383835298X/ref=sr_1_1?ie=UTF8&s=bo oks&qid=1274690886&sr=1-1 гэсэн цахим хуудаснаа 107 доллараар худалдаж байгаа аж.
Шинжлэх ухааны салбарын шинэ тутамд гарч байгаа судалгааны ажлын товхимлыг сорчлон авч, гэрээ байгуулдаг уг компани хэвлэсэн номоо барууны эрдэмтдэд түгээдэг гэнэ. Энэ удаад “Ламберт” сүүлийн хоёр жилд АНУ-д докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийг шилж, сонголтоо хийсэн байна. Доктор Б.Энхсайхан дэлхийд үнэлэгдсэн “Үрэлтэт гагнуурын чанарын хяналтыг нейрон сүлжээгээр удирдах нь” хэмээх эрдмийн бүтээлээ хоёр жилийн өмнө туурвисан бөгөөд одоо Америкийн Агаарын хөлгийн иж бүрэн судалгааны үндэсний хүрээлэнд Роботын лабораторийг тэргүүлэн ажиллаж байна.
ЗХШҮГ
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа