Ашигт малтмалаас бүтээгдэхүүн гаргахад нано технологийг ашиглана
2008-12-24 17:15 Админ

Ашигт малтмалаас бүтээгдэхүүн гаргахад нано технологийг ашиглана

          "Солонгост НАНО технологийн талаар явуулж буй төрийн бодлого, хэрэгжилт, энэ салбар хэрхэн хегжиж байна вэ" сэдвээр Солонгосын Чонбукийн Үндэсний их сургуулийн доктор профессор Нам Ки Сүк, доктор профессор Ли Юн Сик нар өчигдөр ШУТИС-ийн эрдэмтэдтэй уулзаж ярилцлаа. Тус улсад нано технологийг нэвтрүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш арваад жилийн дотор энэ чиглэлийн үйлдвэрийн тоо 270 гаруй, шинэ бүтээгдэхүүний тоо ч мөн энэ хэмжээнд хүрчээ. Энэ ч утгаар ШУТИС Солонгосын Чонбукийн их сургуульд хандан нано технологийн чиглэлээр хамтран ажиллаж, лаборатори байгуулах, багш нарыг мэргэшуулж өгөхийг хүсчээ. "Монгол орон байгалийн баялаг ихтэй. Солонгос байгалийн баялаг байхгүй учраас бид зөвхөн оюун ухаанаараа л хөгждөг. Жишээ нь танай эрдэмтэд тэмээ, ямааны ноос ноолуур, үхрийн хөөвөр ашиглах тухай ярьж байна. Манай ард түмэн малаас түүхий эд гаргаж авдаг талаар мэдэхгүй. Харин техник технологийнхоо хөгжлөөр тэргүүлэх хэмжээнд хүрч яваа улс. Иймд Монголын байгалийн баялаг, ашигт малтмал, Солонгосын өндер хөгжсөн техник технологийн ололтыг ашиглан, томоохон үйлдвэрлэл явуулж болох юм" хэмээн доктор Нам Ки Сүк хэлж байсан. Тухайлбал, уран, нүүрс зэргээс нано технологи ашиглан бүтээгдэхүүн гаргаж авахад хамтарч болох ажээ.


“Үнэн” сонин, 2008 оны 12 сар, №49 (250/21224), 8-р нүүр


Төвлөрсөн нрмын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал