ШУТИС-ийн номын санчид тэргүүлэв
2010-06-15 13:03 Админ

Энэ сарын 11-13 өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын Төв Номын Сангийн үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохиогдсон спортын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын Үндэсний номын сан, Хотын Төв номын сан, Салбар номын сан, Хүүхдийн номын ордон, ШУТИС-ийн номын сан, МУИС-ийн номын сан гэсэн 6 байгууллагын 180 гаруй тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр ур чадвараа сорилоо.
ШУТИС-ийн номын сангийн хамт олон тэмцээнд бүтэн багаараа оролцож эмэгтэй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд тус тус алтан медаль, шатарын эмэгтэй төрөлд мөнгөн медаль авч амжилт арвинтай байлаа.

 


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн номзүйч Ж.Баатарсүрэн