Барилгын инженер, архитектурын сургуулийн архитектурын 3-р дамжааны оюутнуудаас бүрдсэн “Илгээлтийн 22”-р отряд нь барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дадлагаа ОХЭДТөвийн зуучлалын дагуу барилга угсралт, үйлчилгээний “Агни Трейд”ХХК-нд явуулж байгаа билээ. “Илгээлтийн 22”-р отрядынхан тус компанийн гэрээт ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ удаад отряд мөн компаний гэрээт ажил болох Баянгол дүүргийн 1-р хорооны 12-байрны дээврийн 640 м/кв талбайг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд бүрэн засварлаж дуусаж байна. "Илгээлтийн 22"-р отряд нь гэрээт ажлаа компаний ерөнхий инженертэй байгуулсан гэрээний дагуу төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэж байгаа бөгөөд тэд удахгүй Завхан аймгийн Шилүүстэй суманд очиж отрядын ажлаа үргэлжлүүлэх юм.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 11-324085
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа