ШУТИС-ийн электрон номын санд 100000 ном бэлэглэнэ.
ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн мэдээллийн технологийн профессор, шинжлэх ухааны доктор Б.Сүхбаатар ШУТИС-ийн 50 жилийн ойгоор шинээр байгуулагдах электрон номын санд 100 000 ном, сэтгүүл бэлэглэхээр албан ёсоор мэдэгдлээ. Албан ёсны уулзалтанд ШУТИС-ийн проректор Б.Даваасүрэн, төв номын сангийн захирал Ч.Гульнар нар байлцлаа. Эдгээр номын 70% орчим нь англи, 20% орчим нь орос, үлдсэн нь монгол, герман, япон, хятад хэлээр байна. Чиглэл нь шинжлэх ухаан технологийн мөн улс төр, уран зохиол, танин мэдэхүй зэрэг бүх төрлийн номууд байна.
Профессор Б.Сүхбаатар нь ШУТИС-ийн электрон номын санг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд электрон номын сангийн программ хангамж зохиох, сан бүрдүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Электрон номын сангийн талаар улсын хэмжээний олон удаагийн хурал, семинарыг төв номын сантай хамтран зохион байгуулж энэ талаар мэдлэг, туршлага хуримтлуулж ирсэн юм. Профессор Б.Сүхбаатар номын сангийн шинэ цогцолборыг “Монгол улсын шинжлэх ухаан, технологийн электрон номын сан” хэмээн нэрлэхээр саналаа өгсөн.
Профессор Б.Сүхбаатар нь сүүлийн арваад жилийн турш электрон ном цуглуулж иржээ. Гол төлөв харилцан солилцох хэлбэрээр номоо олж авдаг бөгөөд одоогоор түүний электрон номын санд 100000 гаруй ном сэтгүүл байгаа бөгөөд цаашид нэг сая номтой болох зорилготой байгаа ажээ. Харин эдгээр номоо худалдах, олшруулахыг хатуу хориглодог бөгөөд номын санд зөвхөн унших зорилгоор байрлуулах нь зvйтэй гэж vзэж байна.
Электрон ном нь элэгдэнэ, урагдана гэж байхгүй, зай эзлэхгүй, хөнгөнөөс хөнгөн, үргэлж биедээ авч явах боломжтой эсвэл сүлжээнээс шууд үзнэ, номоо хайх, дотроос нь мэдээлэл хайж олоход маш хялбар, маш хямд зардлаар асар олон номтой болох боломжтой зэрэг сайн талууд байдаг.
Б.Сүхбаатар багшийн ШУТИС-ийн 50 жилийн ойдоо барих энэхүү бэлэг нь тус сургуулийн хэмжээний тvvхэн ач холбогдолтой үйл явдал гэж ШУТИС-ийн проректор, д-р, проф. Б.Даваасүрэн хэлсэн байна. ШУТИС-ийн электрон номын санг vvсгэн байгуулагчдын нэг нь Б.Сүхбаатар багш байх болно гэлээ.
Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат шинэ цогцолборын дотоод сvлжээ, е-ном унших програм хангамж, хамгаалалтын системийг нэвтрvvлэх талаар судалгаа хийж байна. Мөн 1400 гаруй е-ном номын сандаа хандивласан байна.Дашрамд хэлэхэд төв номын санд электрон ном хандивлах vйл ажиллагаа vргэлжилсээр байгаа юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа