ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургуулийн Философи, улс төр, соёл судлалын /ФУТСС/ профессорын багаас ХБНГУ-ын Марбургийн Их Сургуулийн улс төр судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ОЛОН УЛСЫН ШАЛГУУРААР ҮНЭЛЭХ НЬ” сэдэвт олон улсын зуны сургалт 2010 оны 6 сарын 21-23-ны өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион явагдаж байна. Энэ арга хэмжээ нь НТС ийн 10 жилийн ойд зориулсан цуврал үйл ажиллагааны эхлэл юм
Тус сургалтанд ХБНГУ-ын Марбургийн Их Сургуулийн улс төр судлалын тэнхмийн профессор Тheo Schiller, ХБНГУ-ын Марбургийн Их Сургуулийн улс төр судлалын тэнхмийн профессор Dirk Berg-Schlosser, Сонгогчдын Боловсрол Төвийн тэргүүн Р.Бурмаа, Улс төрийн философийн доктор /Ph.D/ А. Саруул болон МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-ийн улс төр судлалын эрдэмтэн багш нар оролцлоо.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа