БАРИЛГА БАРИХ ҮНДЭСНИЙ СТАНДАРТТАЙ БОЛОХОООР САНАЛ НЭГДЛЭЭ
ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвөөс Барилгын дэвшилтэт бүтэцийн судалгааны төв, Автозамын сургалт судалгааны төв, Усны судалгааны төв, Барилгын бүтэцийн оношлогооны Реконстракшин" гэсэн төвүүдтэй хамтран "Барилга байгууламжийн геотехникийн асуудал" сэдвээр онол практикийн Бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.Сүүлиийн жилүүдэд барилгын салбар улам өргөжиж байна. Харин бид барилга байгууламжаа барихыг л бодохоос түүний суурь тавигдах хөрс, шороог төдийлөн анзаардаггүйг өнөөдрийн сүндэрлэж байгаа олон барилгаас харж болно. Тиймээс энэ салбарын эрдэмтэд, инженерүүд цугларч, өнөөгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцсон нь нүдээ олсон хэрэг.Тус хуралд нийтдээ барилгын 40 гаруй компаний төлөөлөл төдийгүй манай томоохон үйлдвэрийн нэг "Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн төлөөлөл, барилга угсралт инженерийн байгууламжийн гүйцэтгэгч нар ч хүрэлцэн иржээ. Хурлын төлөөлөгчид Монгол орны хөрс шороо, геотехникийн асуудал, бетон, төмөр бетоны бүтэц, Улаанбаатар хотын төв хэсгийн усны түвшин барилга байгууламж барихад хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавьж санал солилцсон юм. Түүнчлэн автозам бол барилгаас дутахгүй томоохон байгууламж учраас асфальт бетон хучилттай замын эвдрэлийг геотехникийн үүднээс нь судалсан судалгаа зэргийг ч дэлгэж танилцууллаа. Эне өдрийн байдлаар Улаанбаатарт орон сууцны барилгууд олноор баригдаж байна. Энэ бүгдийн стандартыг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дурьдаж байсан юм.Тус хурлын ач холбогдол үр дүнгийн талаар хурлыг зохион байгуулагч Геотехникийн судалгааны төвийн захирал профессор Д.Дашжамц болон "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хаягдлын аж ахуйн Мониторингийн товчооны дарга С.Дончир нараас тодрууллаа.
Геотехнологийн судалгааны төвийн захирал Д.Дашжамц: Цэвдэгтэй газарт жижиг барилга барихад хүндрэлтэй байдаг
-Хурлын ач холбогдол болон үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна?
-"Барилга байгууламжийн геотехникийн асуудал"-аар онол практикийн Бага хурал зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ихээхэн ач холбогдолтой юм. Бид Монгол орныхоо хөрс шороон дээр барилга барих нөхцлийн талаар нухацтай ярилцаж байна. Мөн барилгын нэг чухал хэсэг болох газар доорхи байгууламжийн талаар ч тогтож ярилаа. Өнөөдрийн барьж байгаа барилга байгууламж болон замуудын хөрсний даац, газар хөдлөлтөд хэрхэн тэсвэрлэх талаар санал солилцлоо. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, хөрсний даац харьцангуй байдалд барилга барихыг судлах асуудал нь өөрөө геотехник юм. Үүнийг судалж үзэлгүйгээр барилга барих аргагүй. Тэгэхээр цагаа олсон энэ хурлаас ихээхэн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Өнөөдөр зөвхөн Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт ч барилга ихээр барьж байна. Тэгэхээр барилга барихад манай орны хөрс хэр тохиромжтой байдаг юм бол?
-Манай орны хөрс харьцангуй өөр юм. Ойт тал хээрийн бүсэд хуурайшилт ихтэй байдаг учир хөрс нь суудаг. Харин говьд бол хөрс нь суудаг жишээний. Ийм газарт тохирсон судалгааг бий болгож барилга барих нь өнөөгийн тулгамдсан асуудал болжээ. Тиймээс бид сургуулийнхаа дэргэд Геотехникийн судалгааны төвийг байгуулан ажиллаж байна. Энэ хурал бидний ажлын эхлэл.
-Тэгвэл барилга барих хөрсний хувьд зөвхөн Улаанбаатараар авч үзвэл?
-Улаанбаатарын хувьд хэсэгчилж, бүсчилж авч үздэг. Манай нийслэлийн хувьд голын ай сав, газрын хурдас ихтэй. Тиймээс зарим газарт цэвдэг ихтэй байдаг. Яг ийм газарт жижиг барилга барихад хүндрэлтэй.
-Яагаад жижиг барилга барихад хүндрэлтэй гэж?
-Учир нь цэвдэгтэй газарт барилга барихад хөрсний ус зайлуулахаас эхлээд томоохон, бат бэх суурийг хийх болдог. Энэ нь зардал ихтэй. Бараг барилгынхаа үнээс давна. Тэгэхээр 30,40 давхар ч юмуу, наанадаж арваас дээш давхар барилга барих ёстой юм. Алсдаа эдийн засгийн байдал гайгүй болно. Иймээс хоёр гурван жилийн дараа олон давхар барилга барих байх.
-Өнөөдөр барилга ихээр барьж байна. Үүнд ямар зүйлсийг анхааруулж хэлмээр байна?
-Барилга барихад шаардагдах дөрвөн үндсэн зүйл байдаг юм. Нэн тэргүүнд судалгаа хэрэгтэй. Түүний дараа сайтар нягталж, судалсан зураг төсөл, барих технологи, ашиглалт гэсэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Манай орны цаг уур эрс тэс, хөрсний үзүүлэлт харьцангуй учраас сайтар судлах л хамгийн чухал.
-Таны хувьд ямар илтгэл тавьсан бэ?
-Би "Монгол орны ул хөрсний геотехникийн нөхцлийн судалгаа, үр дүн шийдвэрлэх асуудал" сэдвээр илтгэл тавилаа.
Төвлөрсөн номны сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа