Кувейтийн Шейх Нассэр Сабах Аль-Ахмад Аль-Сабах ШУТИС-ийн хvндэт доктор болов
2010-09-25 12:28 Админ

Энэ оны есдvгээр сарын 23-ны єдєр Кувейт улсын Шейх Нассэр Сабах Аль-Ахмад Аль-Сабахыг ШУТИС-ийн хvндэт доктороор єргємжиллєє. Тvvнд ШУТИС-ийн эрдмийн зєвлєлєєс  манай улс болон ШУТИС-д оруулсан хувь нэмрийг нь vнэлэн ийнхvv хvндэт доктор болгохоор шийдвэрлэсэн юм. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон Кувейт улсын элчин сайд оролцлоо. Ректор Б.Дамдинсvрэн Монголын vндэсний номын сангийн шинэ барилга болон парламентын ордон нь Кувейт улсын Засгийн газрын тусламжтайгаар баригдах болсоныг онцлон тэмдэглээд  Шейх Нассер Сабах Ал-Ахмад Ал-Сабахт хvндэт докторын цол тэмдэг, дипломыг нь гардуулан єгсєн.

 

 

 

 

Монгол, Кувейтийн хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа уламжлалын дагуу явагдаж байсан бєгєєд 1990-ээд онд Кувейт Иракийн түрэмгийллээс чєлєєлєгдсєний дараа идэвхижжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерєнхийлєгчийн урилгаар Кувейт Улсын Эмирийн Ордны Эрхэлсэн сайд шейх Нассэр Сабах Аль-Ахмад Аль-Сабах 2006 оны 8 дугаар сарын 3-нд Монгол Улсад айлчилж, Кувейт Улсын Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабахын илгээлтийг Ерєнхийлєгч Н.Энхбаярт гардуулсан байна. Тус илгээлтэнд Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларыг бэлэг болгон єгч буйгаа мэдэгджээ.

 


ЗХШҮГ