Роялпост ХХК, Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд гадаад сэтгүүл хандивлав.
2010-10-07 06:29 Админ

     2010 оны 10 сарын 04-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд Роялпост ХХК-иас гадаад сэтгүүлийн хандив өргөх арга хэмжээ болж өндөрлөлөө.  Арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ЗХШҮГ-н дарга Д.Батбаяр, ШУТИГ-н дарга Д.Энхбат, ШУТТНС-ийн захирал Ч.Гульнар, МС-ийн захирал Т.Намнан, ХБС-ийн захирал Д.Болд, Роялпост ХХК-ийн ерөнхий захирал Н.Болдбаатар профессор багш, уншигчдын төлөөлөл оролцлоо. Роялпост ХХК-иас уул уурхай, геологи, эдийн засаг танин мэдэхүй, хүнсний чиглэлийн 40 төрлийн 150 гаруй, 3 500 000₮ сэтгүүлийг хандивласан. Сэтгүүлийг тогтмол хэвлэлийн уншлагын танхимаас унших боломжтой.


   

Шинэжлэх Ухаан технологийн төв номын сан