ШУТИС-ийн МС-ийн 10 жилийн ойд зориулан МГС-тай ахлах сургууль, ГХГС-тай ахлах сургуулийн 11-р ангийн суралцагчдын дунд зохион явагдах математикийн хичээлийн “5+1” тэмцээн
2010-09-29 13:34 Админ

2010.09.25ний өдөр МС-ийн харъяа Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль, ХБС-ийн харъяа Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн 11-р ангийн суралцагчдын дунд математикийн сэтгэлгээний “5+1” тэмцээн амжилттай явагдлаа. Тэмцээнд 2 сургуулийн Пирамид, Гауссын хүүхдүүд, Миний Пифагор”, “Логарифм, Гаммагексан” “Мегагексагон гэсэн 6 баг IQ-ийн логик, лотериал, визуал, вербал сэтгэлгээний бодлогуудаар оюун ухаанаа уралдуулж оролцлоо. Энэ тэмцээнд I байрыг МГС-тай ахлах сургуулийн 11а ангийн Миний Пифагор баг,   II байрыг ГХГС-тай ахлах сургуулийн 11а ангийн  Гаммагексан баг, III байрыг МГС-тай ахлах сургуулийн 11б ангийн Гауссын хүүхдүүд баг тус тус эзэлж, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд МГС-тай ахлах сургуулийн 11б ангийн сурагч С. Даваасамбуу, Б. Аминаа нар тэргүүлж мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх багийн гишүүд, хөгжөөн дэмжсэн нийт суралцагчиддаа МС-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье. Бидний хүсэлтийг хүлээн авч сурагчдаа сайн бэлтгэж оролцуулсан ГХГС-тай ахлах сургуулийн захиргаа, хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Математикийн сургуулийн захиргаа, Инженерийн Математикийн профессорын багийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

МГС-тай ахлах сургуулийн захиргаа