“Инженерийн дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөв
2010-10-06 17:48 Админ

ШУТИС-ийн Математикийн Сургуулийн 10 жилийн ойд зориулсан “Инженерийн дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн улсын хэмжээний бага хурал 2010 оны 10-р сарын 01-нд болж өндөрлөв.

Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд МУИС, ТЗДС, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш нар оролцож сургалтын технологийн шинэчлэл, сургалтын чанарын тулгамдсан асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сургалтын технологийн шинэчлэлийн талаар хийгдэж буй ажлууд, өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн онол, практикийн ач холбогдолтой хурал боллоо.