“МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдэвт хурал болж өндөрлөв
2010-10-12 13:38 Админ

МТС байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “ХИМИ-2010”, “ФИЗИК, МАТЕРИАЛ СУДЛАЛ, ЭКОСИСТЕМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” гэсэн салбар хуралдаануудаар амжилттай зохион байгуулагдлаа.
   Нэгдсэн хуралдааны нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд явагдаж Ректор Б.Дамдинсүрэн уригдан ирж баяр хүргэн үг хэллээ.
   Уг хуралд тус сургуулийн профессор, багш нар, доктор болон магистр оюутнуудаас гадна МУИС, ШУА-ийн ХХТХ болон ФТХ хүрээлэн, Ноос ноолуурын хүрээлэн зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд өргөнөөр оролцлоо.
   Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар материалын нанотехнологийн асуудлууд, нанобөөм, түүний хэмжээг судлах асуудалд, газрын тос, нефтийн талаарх судалгаа, үнэт ховор элементийн судалгаа, агаар, усны бохирдлын судалгаа зэрэг улс орны өнөөгийн байдалд тулгамдсан олон асуудлыг хөндсөн, орчин үеийн технологийн дэвшилтэт талуудыг тусгасан онол, практикийн чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцлээ.

 


ЗХШҮГ