“ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” хурал болж өндөрлөлөө
2010-10-12 13:55 Админ

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт бүс нутгийн онол, практикийн бага хурлыг 2010 оны 10-р сарын 8-ны өдөр Дархан хотод зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим,  Ажил олгогч эздийн холбоо, Германы Техник Хамтын ажиллагааны Нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран оролцов. Онол, практикийн бага хурлаар төр ба хувийн хэвшлийн хоорондын өнөөгийн харилцааг боловсронгуй болгох, энэ чиглэлээр зохистой институциональ орчинг орон нутагт бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уг хурлаар төрийн албаны түвшинд болон аймаг орон нутгийн түвшинд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох талаар олон үнэтэй саналууд гарч, хамтран хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцүүлснээрээ ач холбогдолтой болов.


ЗХШҮГ