Математикийн ухаанаар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалав.
2010-10-22 06:52 Админ

2010 оны 10 сарын 18нд ШУТИС-ийн МС-ийн Хэрэглээний математикийн профессорын багийн тэргүүлэх профессор Д.Цэдэнбаяр “Вольтеррийн оператор пенсилийн судалгаа” сэдэвт бүтээлээр математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг амжилттай хамгаалав.

Вольтеррийн оператор пенсилийг операторын онол талаас судлах чиглэлийг 2003 оноос бий болгож, гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран 25 өгүүлэл бичиж гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлжээ. Уг өгүүлэлүүд нь математикийн шинжлэх ухааны хувьд шинэ үр дүнгүүд бөгөөд гадаадын эрдэмтэд (Польш, Испани, Финланд, Франц, Орос, Итали) 15 ажилдаа ишлэл татсан байна. ШУА-ийн дэргэдэх Физик математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл өндрөөр үнэлжээ.