Францын элчин сайд ШУТИС-ийн ДаТС-д ажлын айлчлал хийлээ
2010-10-27 10:42 Админ

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд 2010 оны 10-р сарын 22-ны өдөр Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Jean-Paul Dumont, Монгол Францын төвийн захирал Монгол улс дахь Францын ЭСЯ-ны боловсрол хариуцсан ажилтан Sophie Lataillade нар ажлын айлчлал хийж Дархан-Уул аймагт Монгол-Францын салбар нээх, ШУТИС-тай хамтран цөмийн энергийн мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлууд хойшид хамтран хийгдэх боломжтой талаар ярилцаж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


ЗХШҮГ