Голомт банкны бүх үйлчилгээг сургууль дээрээсээ...
2010-10-28 13:30 Админ

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монголын хамгийн том их сургууль болох ШУТИС-ийн Хичээлийн 1-р байранд тооцооны төвөө шинээр нээж тус сургуулийн багш, оюутнууд банкны бүх үйлчилгээг сургууль дээрээсээ авах боломжтой боллоо.

Шинээр нээгдсэн Голомт банкны ШУТИС салбар нь зээл, хадгаламж, мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоо, картын үйлчилгээ зэрэг таны хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм.

Санхүүгийн супермаркет ажлын өдрүүдэд 09.00-20.00 цаг, бямба гарагт 10.00-18.00 цагийн хооронд ажиллах юм байна.