ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой 2010 оны 10-р сарын 8-ны өдөр боллоо.
2010-11-04 09:59 Админ

ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой  2010 оны 10-р сарын 8-ны өдөр боллоо.
НТС 10 жилийнхээ ойд зориулан  “Даяаршлын үе дэх миграци ба соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р  бага хурлыг 2010 оны 10-р сарын 6-7 өдрүүдэд зохион явууллаа. Энэхүү хурал нь сүүлийн 6 жил дараалан амжилттай зохиогдож байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг олон орнууд оролцохоос гадна энэ жил анх удаа төр, засгийн албан ёсны төлөөлөгчид, гадаадад ажиллаж буй монголчуудын эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан олон нийтийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, ОХУ-ын нэрт эрдэмтэд оролцсон юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Даяаршлын үе дэх миграци ба соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р  бага хуралд мэндчилгээ илгээсэн юм.
НТС үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурлын үеэр МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Ж.Болдбаатар багшид ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртээсэн юм. 
Мөн Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооноос НТС-ийн хамт олонд баярын илгээлт илгээсэн юм.
НТС-ийн анхны захирал, тэнхмийн эрхлэгч нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан. Мөн ажил хөдөлмөр, сурган хүмүүжүүлэх үйлсдээ амжилт гаргасан багш, ажилчидаа шагнаж урамшууллаа. Үүнд: Нийгмийн ажлын профессорын багийн дэд профессор доктор Б.Даваажавт НХХЯ-ны “Тэргүүний ажилтан”, ТАЖ-ийн багийн дэд профессор доктор Д.Сэрдарамд БОАЖЯ-ны “Тэргүүний ажилтан”  ФУТСС профессорын багийн ахлах багш Я.Төгөлдөр БСШУЯ-ны  “Тэргүүний ажилтан”, НХХЯ-ны Жуух бичгээр Нийгмийн ажлын профессорын багийн ахлах багш Н.Ариунтуяа, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар Г.Тунгалагтуяа, С.Ариунцэцэг, Э.Энхцолмон, НХТГ-ын “Шилдэг залуу” алтан медалиар Д.Хатанбаатар, Б.Алтанхуяг, НТС-ийн захирлын нэрэмжит шагналаар СААжилтан А.Оюундэлгэрэх,     Нийгмийн ажлын ангийн оюутан О.Нарангоо нарыг тус тус шагналаа.
  НТС нь 10 жилийн ойгоо угтаж жилийн туршид дараах томоохон ажлуудыг зохион явууллаа. Үүнд:
    “Монголын ардчилалыг олон улсын шалгуураар үнэлэх нь” сэдэвт олон улсын зуны сургалт.
    “Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ” сэдэвт олон улсын бага хурал.
    “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний мөрөөр - 2010” түүх соёлын дурсгалт газруудтай танилцах аялал.
    “Даяаршлын үе дэх миграци ба соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р  бага хурал.
    2010 оны 10-р сарын 10-нд “Нийгмийн ажил-2010” спортын нөхөрсөг тэмцээн.
    2010 оны 10-р сарын 23-24 өдрүүдэд НТС-ийн оюутнуудын дунд 4 төрөлт спортын нөхөрсөг тэмцээн гэх мэт.