ДаТС-ийн оюутнууд “Онолын механикийн улсын III олимпиад”- ын цомын эзэн боллоо
2010-11-17 11:12 Админ

Монгол улсын их дээд сургуулиудын дунд уламжлал болгон зохиогддог “Онолын механикийн улсын III олимпиад”-д ДаТС-ийн механикийн салбарын Д.Даш-Очир багшаар удирдуулсан баг амжилттай оролцон багаараа тэргүүн байрт шалгаран 2010 оны “Онолын механикийн улсын III олимпиад”-ын цомын эзэн болж тус багийн ахлагч МҮТИ-3 ангийн оюутан Г.Төмөрхүү нь хувийн үзүүлэлтээр 3-р байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл хүртсэн амжилт үзүүллээ.  
Багийн бүрэлдэхүүнд оролцож  сургууль болон салбарынхаа нэр хүндийг Монгол улсын хэмжээнд өндөрт өргөсөн явдалд ХАСИ-3 ангийн оюутан С.Ариунжаргал, ИБҮБИ-3 ангийн оюутан Э.Мөнгөн, МҮТИ-2 ангийн оюутан Г.Баярцэнгэл, БМҮТТИ-3 ангийн оюутан Ц.Бямбаноров нарт талархал илэрхийлж амжилт хүсье.

 


ЗХШҮГ