Голомт банкнаас ШУТИС-н багш, ажилчид оюутнуудад зориулсан “Банкны үйлчилгээ, таны амьдралд” танилцуулах сургалтын хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш ажилчид та бүхэндээ “Өрхийн хуримтлал ба хэрэглээ, эдгээрийг зээлээр удирдах нь” дэд сэдвээр танилцуулах сургалт, ярилцлагыг хийх гэж байна.
Дээрх сургалтаар банкны хуримтлалын хадгаламж, орон сууцны зээлийн талаар танилцуулж, ярилцах тул нягтлан бодогчид, багш, ажилчид та бүхнийг өргөнөөр оролцохыг уръяа.
Сургалт 2010.11.24-ний 16.00 цагт ШУТИС-н Төв номын сангийн 6-р давхрын хурлын тэнхимд болно.
Жич: Мөн 11 дүгээр сарыг дуустал ШУТИС-ийн багш ажилчид та бүхэнд хуримтлалын хадгаламж болон дансны мэдээллээ утсаар хүлээн авах EASY INFO үйлчилгээг 3 сарын турш үнэгүй нээлгэх боломжыг олгож байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа