2010 оны 11 сарын 22-24-ний өдрүүдэд “Монгол улсын шинжлэх ухаан технологи-2010” үзэсгэлэн Хүүхдийн номын ордонд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд эрдэмтэд, зохион бүтээгчидийн олон бүтээл оролцов. Эдгээрээс ШУТИС-ийн МХТС-ийн профессор, ШУ-ны доктор Б.Сүхбаатарын бүтээл 2-р байр эзэлсэн байна.
Үзэсгэлэнд зай тэжээл бага зарцуулдаг шинэ шийдэл бүхий хамгийн хямд зөөврийн компьютер ба компьютерын гар дотор багтсан компьютер болох гар компьютер гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүн тавигджээ.
Монгол улсын хүн ам, айл өрх, юуны өмнө хүүхэд, залуучуудыг компьютержүүлэх зорилгоор компьютерийн бүхэл бүтэн эх хавтанг нэг чипэнд багтаасан шинэ технологийг эх орондоо нутагшуулж, эх орныхоо хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийжээ. Судалгааны ажлын үр дүнг бодит үр дүн болгож зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх төдийгүй экспортын нөөцийг өсгөх импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хэмээн мэргэжилтэнүүд үзэж байна. Ялангуяа “Хүүхэд бүрт компьютер” төслийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх боломжийг нээж өглөө.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа