“Тоёота-ШУТИС” сангийн тэтгэлгийг 17 оюутан гардан авлаа
2010-12-03 10:56 Админ

“Тоёота-ШУТИС” сангаас сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахаар жил бүр тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас  17 оюутан шалгарчээ. Шалгарсан оюутнуудад 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон проректор Я.Наранцэцэг, газрын дарга Н.Ганзориг, С.Төгс, Ц.Сарантуяа нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өгєв. Монгол-Япон улсын хамтын ажиллагааны хvрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд японы “Тоёота” корпораци, Техникийн Их Сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота–Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр “Тоёота-ШУТИС сургалтын сан”-г байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагджээ. Сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 180 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байна.

 

 

 


ЗХШҮГ