ДаТС-ийн Хүнсний технологийн профессорын багийн мэргэжил сурталчлах 7 хоног болж өнгөрлөө
2010-12-04 13:29 Админ

Монгол улсад Хүнсний Аж Үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг “Хүнсний ажилчдын өдөр”-тэй хамтатган 2010 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 178 тоот тушаалаар шийдвэрлэсэн.
Үүнтэй уялдуулан Хүнсний технологийн профессорын багаас багш, оюутнуудад “Мэргэжилээ сурталчлах 7 хоног”-ийг явуулж дууслаа.
Тус ажлын хүрээнд Хүнсний Аж Үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндчилгээ гаргах,  Оюутан суралцагчдын дунд “АХА тэмцээн” зохион байгуулах, Зурагт ханын сонин гаргах, ”Бид юу хийж сурав?” сэдэвт үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах түүнчлэн  гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа замын цагдаа, зам цэвэрлэж буй ажилчдад зориулж “Сэтгэлийн өглөг” зэрэг ажлуудыг тус тус зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс
Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн / нээлттэй хаалганы сарын аян /-ы хүрээнд СХХэлтсийн даргын 38 тоот тушаалын дагуу Дархан уул аймагт суралцаж буй оюутан залуусын дунд “Хүнсний аюулгүй байдлын-бүтээгдэхүүний баталгаажуулалт” сэдэвт ОПБХ зохион байгуулагдлаа.
Үүнд: Хүнсний технологийн профессорын багийн ХҮТИ-ЭА-оюутан Ш.Солонго, Б.Энхзаяа Тэргүүн байр эзэлсэн амжилттай оролцлоо.


ЗХШҮГ