Бээжингийн БИАС-тай хамтран ажиллахаар болов
2010-12-25 08:06 Админ

Бээжингийн Барилга ижненер, архитектурын сургуулийн проректор Ли Вэй Пинг болон бусад албаны хүмүүсийг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа, семинар хийж, оюутан, багш солилцох аж.

 


ЗХШҮГ