ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн харъяа “Шим тэжээл судлалын төв”-ийн хамт олон Нийслэлийн хүүхдийн төлөө газраас 2010 оны “Хүүхдэд ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртлээ. Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн төлөө газраас зохион байгуулсан “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн харъяа “Шим тэжээл судлалын төв” нийслэл, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлж буй “Сургуулийн өдрийн хоол” төсөл болон бусад хүүхдийн төлөө зохион байгуулж буй ажлуудаар шалгарчээ.
Уг өргөмжлөлийг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр гардуулав. Ёслолын ажиллагааны дараа хотын захирагч Г.Мөнхбаяр Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, “Шим тэжээл судлалын төв”-ийн зөвлөх Ким Сонми, эрхлэгч Б.Мөнхцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа