Ректор ярьж байна
2009-01-07 19:58 Админ

 Б.Дамдинсүрэн: ШИНЭ ЗУУНЫ ИХ СУРГУУЛЬД СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ ГОЛЛОХ ЁСТОЙ

 Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Б.Дамдинсүрэнтэй уулзаж шинэ зууны дээд боловсролын чиг хандлагын тапаар ярилцлаа.
-Даяаршлын үед боловсрол тэр дундаа дээд боловсролын чиг хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?
-XXI зуунд дээд боловсролын хегжил дэлхий нийтэд өвөрмөц онцлог шинжтэй болж хөгжиж байгаа. өөрөөр хэлбэл, дээд боловоролын глобал хандлагыг тодруулж байна. Глобал хандлага гэдэгт дөрвөн зүйлийг ярьж бай¬гаа юм. Үүнд, массыг хамарсан шинжтэй болж, ялгаа үүсч, төрөл нь олширч, зах зээлжих төлөврүү шилжихээс гадна олон улсын шинж төрхтэй болох гэсэн онцлог дөрвөн зүйлээр тодорхойлох болсон.
-Массыг хамарсан гэхээр дээд боловсролтой хүний тоо нэмэгдэж байна гэсэн үг үү?
-Нийгмийн хэрэгцээ өсч дээд боловсролтой болъё гэж зорих хүний тоо нэмэгдсэнээр үүнийг тайлбарлаж болно. Нөгөөтэйгүүр хүн амын өсөлт үүнд нөлөөлж байна. Мөн хүртээмж нэмэгдэж бай¬гаа. Шинэ технологи тухайлбал, мэдээлэл холбооны технологийг ашиглаж орон зай, цаг хугацаанаас үл ха-мааран суралцах боломж хүмүүст бий болсон. Энэ утгаараа сурах нөхцөл бо¬ломж сайжирч байгаа юм. Хэрэгцээгээ дагаад дээд боловсрол олгох үйл явцын хүрээ их хурдацтайгаар тэлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Мөн тодорхой давхаргууд үүсч, Дээд боловсропын байгууллагуудын ялгавартай төрлүүд бий болж байна. Манай оронд гэхэд дээд боловсрол олгодог сургалтын байгууллагууд их сургууль, дээд сургууль, кол¬леж гээд ялгаатай. Үүнийг дагаад эрхэм зорилгод нь бас ялгаа үүсч байна. Их сургуулиуд дэлхийг хамарсан зорилготой болж байна гэж ойлгох ёстой.
-Дэлхийг хамарсан гэхээр үйл ажиллагаа нь зөвхөн тухайн орноор хязгаарлагдахгүй гэж ойлгож болно биз дээ?
-Нээлттэй зайн сургалтууд их хөгжиж байна. Энэ нь түрүүн миний хэлсэн мэдээлэл харилцаа холбооны тех¬нологи ашигласан сургалт эрчимтэй хөгжиж буйн нэг илрэл. Энэ утгаараа дээд боловсрол олгох нь хил дамнасан үйл явц болж байна.
-Гэхдээ боловсролын байгууллагад нэн чухал нь санхүүжилтийн асуудал байх. Энэ тал дээр чухам ямар дэвшилттэй өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Дээд боловсролын бай¬гууллагуудын санхүүжилт, төрөл олширч байна. Мэдээжийн хэрэг сургалт явуулж байгаа байгууллагууд санхүүгийн чадавхитай байх ёстой. Энэ бол дан ганц оюутны сургалтын төлбөрөөр нөхөгддөг зүйл биш. Сүүлийн уед дэлхийн хэмжээний их, дээд сургуулиудад корпорацижуулах бодлого гэж явагдаж байна. Энэ нь том корпорациуд өөрийн бүрэлдэхүүнд дээд боловсрол олгох их сургуулийг байгуулж, мэргэ-жилтэн бэлтгэх үйл явцыг хэлж байгаа юм. Энэ бол санхүүжилтийн нэг хэлбэр. Австрали, Малайз, Япон, Сингапур зэрэг орнууд энэ тал дээр маш сайн ажилладаг. Өнөөдөр манай улсад дээд боловсрол олгодог байгууллага төрийн. хувийн гэсэн ангилалтай. Тэр хэрээр санхүүжих хэлбэр нь өөр өөр байдаг.
-Манай сургуулиуд голдуу оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг байх. Санхүүжилт хүндэрлээ гэхээр төлбөрөө нэмэх л гарц олдог?
-Санхүүгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд зардлаа нөхөх хэмжээний сургалтын төлбөрийг тогтоох ёстой. Сургалт явуулахад ямар хэм¬жээний зардал хэрэгтэй бай¬на түүнийгээ нөхөхөөр сур¬галтын төлбөртэй болох хэрэгтэй гэсэн асуудал тавигдаж байгаа юм. Энэ бол хаа ч байдаг зарчим. Ер нь аль ч орны сургуулиуд гадаадын оюутнуудыг авах сонирхол ихтэй болсон. Гадаад оюутнууд төлбөрөө шаардуулалгүйгээр бүрэн төлдөг нь үүнд нөлөөлдөг. Мөн санхүүгийн чадавхиа дээшлүүлэхийн тулд тусгай эрхийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Хилийн чанадад кампусуудыг олноор байгуулдаг болсон, том сургуулиуд. Мөн автономит буюу бие даасан их сургуулиуд бий болж бай¬на. Статусын хувьд арай өндөр түвшинд байх ийм сур¬гууль Хятад, Вьетнам зэрэг хүн ам олонтой улс оронд амжилттай ажиллаж байгаа. Ер нь хаа хаагүй дээд бо¬ловсролын үйлчилгээ үзүүлдэг эзэд, байгууллагууд олноороо бий болж байна.
-Таны дээр нэрлэсэн шинэ зууны дээд боловсролын глобал хандлагын нэг олон улсын шинжтэй болж байгаа гэдгийг яаж ойлгох ёстой вэ. Зөвхөн гаднаас хэдэн оюутан авч сургаснаар энэ хандлагад нийцэж байна гэж узэж таарахгүй биз дээ?
-Үүний цаана оюутан, багш, хөтөлбөр, байгууллагын шилжилт хөдөлгөөн гэж ойлгох ёстой. Их сургуулиудын хооронд профессор багш нар, оюутнууд, тэр ч бүү хэл сургалтынх нь хөтөлбөр шилжиж хөдлөх процесс их өрнөж байна. Ялангуяа хөг¬жиж байгаа орнуудын хувьд өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд өөрийн иргэдийг сургах сонирхол дээр үеэс байсан, Энэ нь одоо ч эрчимтэй явагдаж байгаа үйл явц. Үндэстэн дамнасан дээд боловсролыг импортлогч, экспортлогч улсууд бий болох хандлага XXI зууны дээд боловсролд гарч байгааг судлаачид тодорхойлдог. Нөгөөтэйгүүр их сургууль бол судалгааных байх ёстой гэж үздэг.
Ер нь их сургууль сургал¬тын үйл ажиллагаа явуулахаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, шинэ технологи, шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг бий болгох ёстой гэдэг утгаараа эрдэм шинжилгээ, судал¬гааны ажлыг эрчимтэй хегжүүлэх шаардлага тулгарч байгаа. Судалгааны их сур¬гуулийн глобал шинэ загвар гэж гарсан. Энэ дагуу эрдэм шинжилгээ судалгааны ажлыг голлож явуулах ёстой. Улсын эрдэм шинжилгээ су¬далгааны ажлын дийлэнх хэсэг нь их сургуулиуд дээр тевлерех ёстой юм. Гадаа¬дын улс орнуудад энэ хандлагаар хегжиж байгаа сур¬гуулиуд байна,
-Судалгааны их сургуулийн загвар манайд бий юу?
-Дэлхий дээр үндсэндээ гурван хувилбар байна. Судалгааны ажлыг Шинжлэх ухааны академи эсвэл, их сургууль эрдэм шинжилгээ судалгааны ажлыг голлож явуулдгаас гадна академи, их сургууль хоёр хамтраад явуул-даг юм. Гадаадын орнуудад эрдэм шинжилгээ судалгааны ажил их сургууль дээр тевлерех хандлагаар хегжиж байгаа нь цеен биш. Шинж¬лэх ухааны академи гэдэг байгууллага эрдэм шинжил¬гээ судалгааны эохион байгуулалтын ажлыг голлож хийдэг. Манайд бол Шинжлэх ухааны академи, их сургуу¬лиуд зэрэгцээд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж байдаг.
-Глобал шинэ загварыг чухам юугаар тодорхойлох учиртай юм бэ?
-Глобал шинэ загвараар хегжиж байгаа их сургуулиуд дэлхийд тэргүүлэх байрыг эзэлдэг. Жил болгон их сургуулиудын үнэлгээ буюу чансааг тогтооход глобал шинэ загвараар хегжиж бай¬гаа цеен тооны их сургууль энэ жагсаалтын эхний байруудыг тогтмол эзэлж байна гэсэн дүгнэлт гарсан.
Найман тодорхойломжоор глобал шинэ эагварыг тодорхойлдог бегеед эхнийх нь эрхэм зорилго нь хил дамнасан процесс болж бай¬на. Глобалчлагдсан хэтийн эорилготой байна гэсэн үг. Дараагийн нэг тодорхойломж нь сургалтандаа шинж¬лэх ухааны аргыг ихээхэн хэрэглэж, судалгааг илүү их эрчимжүүлж байна гэж үздэг. Хичээл заахдаа шинжлэх ухааны аргыг заавал хэрэглэх ёстой. Ингэснээр судалгааг ихээр эрчимжүүлнэ. Гурав дахь тодорхойломж нь мэдлэг үйлдвэрлэгч профессор багш нарын үүрэг шинэчлэгдсэн гэж үзэж байна. Профессор багш нар ганц хоёроороо, эсвэл бие даагаад үйл ажил¬лагаа явуулахад их тевегтэй болсон. Багаар хамтарч ажиллаж байж ихээхэн үр дүнд хүрнэ гэсэн ойлголтод хүрсэн. Түүнээс гадна хичээлүүдийн уялдаа холбоог тогтоох, олон улсын хэмжээнд хамтран зүтгэгч болох. Зевхен еерийн оронд багаар ажиллахаас гадна улс хоорондын буюу үндэстэн дам¬насан баг бий болгох ойлголт хэрэгжиж байгаа юм. Деревдүгээр тодорхойломж нь судалгааны байгууллага ихээхэн ертег зардал шаарддаг. Тийм учраас санхүүжих хэлбэр нь их олон болж байна. Үүнд:
            Засгийн газрын дэмжлэг.
            Оюутны херенге оруулалт буюу телбер.
           Корпораци болон хувийн доноруудын санхүүгийн дэмж¬лэг. Үүнийг зайлшгүй авдаг юм байна.
Технологи, инновацийн баталгаат грантууд, бизнесийн ашгийг бий болгох зэргээр санхүүгийнхээ эх үүсвэрийн терлийг олшруулж байна.
Эдийн засгийн хегжлийг түргэтгэх, нийгмийн шинэ мэдлэг үйлдвэрлэхийн тулд их сургуулиуд, тер засаг, корпораци хооронд шинэ харилцаа үүсэж байна гэж ойлгогдож байна.
Их сургууль нь оюутан, багш, ажилтан нарын хувьд дэлхий нийтийг хамарсан бодлого баримтлах болсон, Сурч байгаа оюутан, ажил¬лаж байгаа багш, захиргааны ажилтнуудын хувьд их сургууль нь дэлхий нийтийг хамарсан бодлого баримтлах болно гэж үздэг байна.
Их сургууль хичээл хоорондын холбоог тогтоох тевүүд оюутны сургалтын хетелберт судалгааны элементүүдийг нэгтгэх асуудал, шинэ зүйлийг нээх технологийн зэрэг дэд бүтэц бий болгох ёстой гэсэн тодор¬хойломж байдаг юм.
Хамтарсан судалгаа, оюутан ба багшийн шилжилт хеделгеентэй байх чадвар. Судалгаа бол хамтарсан судалгаа байна. Тухайлбал, манайд байлаа гэхэд дараа нь еер нэг орон руу шилжээд судалгааны ажил хийгдэх боломжтой. Негеетэйгүүр профессор багш нар, оюутнуудын шилжилт хеделгеен байх ёстой гэж үздэг. Энэ найман тодорхойломж бол XXI эууны их сургуулийн глобал шинэ загварыг тодорхойлж байгаа гэж ойлгох ёстой.
-Дэлхий нийтээр жил бүр их сургуулиудын чан¬сааг тогтоодог тухай та ярьсан. Үүнийг тогтоохдоо дээр таны хэлсэн тодорхойломжуудыг ашиглаж байгаа юу?
-Их сургуулиудыг үнэлж чансаа тогтоохдоо нэгдугээрт, тухайн сургуулиас гадаадын их сургуулиудад ажиллаж байгаа профессор багш, оюутнуудын тоог харгалздаг. Хоёрт, тухайн сургуульд урт, богино хугацаагаар сурч, ажиллаж бай¬гаа гадаадын оюутан, профессорын тоо нелеелне. Мен гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай хийсэн гэрээний тоо, нийтлэгдсэн судалгааныажлын үр дүн, оюутан, багшийн тооны харьцаа, номын сангийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтээр дүгнэдэг. Дүгнэдэг хоёр гурван систем байдаг. Гэхдээ эдгээр систем нь хоорондоо бага зэргийн ялгаатай.
-Манайхны хувьд шинэ зууны глобал их сургуулийн шинж терхед хүрэхэд хол ч гэлээ чансаа тогтооход чухам хаахна явдаг юм бол?
-Дэлхий дээр маш олон их сургууль байдаг болохоор тэр тегсгел хэсэг рүү л Монголын сургуулиуд ордог байх. Би тэр жагсаалтыг дуустал нь хараагүй болохоор чухам тэдэд гэж яс тоо хэлж чадахгүй нь. Топ 100, 200, 500 их сургууль гээд гаргачихсан байдагт ямар ч байсан ордоггуй юм. Тэр жагсаалтын нэгдүгээрт Харвардын их сур¬гууль жил бүр ордог. Тэгэхээр глобал шинэ загвар Харвардын их сургууль гэсэн үг. Америкийн Калифорнийн нэлээн хэдэн их сургууль, Азиас Токиогийн их сургууль дээгүүр ордог. Гэхдээ бид зев бодлого, зев хандлага, зев дэмжлэгтэйгээр явахад топуудын хэмжээнд биш юм гэ¬хэд тив дотроо дээгүүрт бичигдэх цаг ойрхон байгаа гэдэгт би итгэлтэй явдаг хүн.


                               “Зууны мэдээ” сонин, 2008-12-26, №308 (3068), 7-р нүүр, Б.Маргад.

                                                        Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал