ШУТИС энэ хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтөө энэ сарын 18-нд хийлээ. Энэ удаа магистр 189, бакалавр 911, мэргэжлийн дипломтой 96 оюутан ШУТИС-ийг төгсөн гарч, удирдах зөвлөлийн гишүүд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд дипломыг нь гардуулан өгөв. Төгсөгчдийн дунд онцлох дипломтой шилдэг оюутан 17 байлаа. Төгсөлтийн ёслолыг ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, ректор Б.Дамдинсүрэн нар нээн үг хэлж, төгсөн гарч буй оюутан залуустаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт ерөөсөн юм. Энэ удаагийн намрын төгсөлт нь ШУТИС-ийн 65 дахь удаагийн төгсөлт юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа