Багш нарын баярыг тохиолдуулан энэ сарын 20-нд ШУТИС-ийн багш нарын зөвлөл “Оны шилдэг судлаач-эрдэмтэн”-ээ шалгарууллаа. ШУТИС-ийн багшлах боловсон хүчний ур чадвар, мэдлэг мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, тухайн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлэх үүднээс зохион байгуулсан энэ шалгаруулалтанд ШУТИС-ийн ахмад болон залуу эрдэмтэн багш нар өргөнөөр оролцлоо.
“Оны шилдэг судлаач-эрдэмтэн” шалгаруулах үеэр “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”, “Шилдэг залуу багш” нарыг мөн шалгаруулсан юм. “Шилдэг судлаач-эрдэмтэн багш”-ийн шалгаруулалтын нэгдсэн дүнгээр КТМС-ийн Г.Батхүрэл нэгдүгээр байрт орсон бол МС-ийн Ц.Цэдэнбаяр хоёр, ҮТДС-ийн Д.Энхтуяа гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Харин “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш” шалгаруулалтанд МИС-ийн Г.Нарангэрэл багш тэргүүлж, ҮТДС-ийн Б.Оюун-Эрдэнэ удаалж, ХИБС-ийн Б.Мягмарсүрэн гуравдугаар байр эзэллээ. “Шилдэг залуу багш”-аар ҮТДС-ийн Д.Пүрэвмагнай, КТМС-ийн Д.Оюунчимэг, УУИС-ийн Б.Улаанбаатар нар шалгарсан байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа