Орон сууцны хөнгөлөлттэй зээлд ШУТИС-ийн багш, ажилчид хамрагдна
2011-02-11 11:20 Админ

ШУТИС багш ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар “Голомт банк”-тай гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдинням болон Голомт банкны удирдлагууд энэ сарын 1-нд гарын үсэг зурж баталгуужуулав. Энэ гэрээ ёсоор жил бүр 110 багш, ажилтан “Голомт банк”-аас жилийн найман хувийн хүүтэй, 15 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр 20 жил хүртэлх урт хугацааны орон сууцны зээл авах боломжтой боллоо. ШУТИС-ийн удирдлагууд арилжааны банкуудтай нэлээд хэдэн удаа уулзаж ярилцсаны дүнд хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан нь энэ юм. Энэ нь одоо Монголд хэрэгжиж байгаа орон сууцны зээлүүдээс хамгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй нь болж байна. Цаашдаа урьдчилгаа төлбөрийг 15 хувиас ч багасгах саналыг  ШУТИС-ийн удирдлагууд  банкуудад тавьж байна. Учир нь багш, ажилтнуудын дунд урьдчилгаа мөнгөө бэлнээр төлөх чадвартай нь цөөхөн байгаа юм. ШУТИС энэ зээлийг цаашид багш, ажилч¬дынхаа орон сууцны хөтөлбөр болгон үргэлжлүүлэхээр ажиллаж байна.  

Дашрамд дурьдхад, ШУТИС-ийн захиргаанаас багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийт профессор багш, ажилтнуудын дунд судалгаа явуулахад орон сууц¬ны хэрэгцээтэй 1100 гаруй хүн байна. Үүнээс огт орон сууцгүй 500 гаруй багш ажилтан байгаа юм. Тиймээс эдгээр 500 багш, ажилтнаа байртай болгох асуудлыг ойрын гурван жилд шийднэ гэсэн зорилго тавилаа. Харин энэ оны хувьд 150 хүнийг орон сууцны зээлд хамруулах аж. Түүнчлэн, энэ жилдээ багтааж 200 айлын орон сууц барьж, намар гэхэд түлхүүрийг нь хүлээлгэн өгөх юм.


ЗХШҮГ