УУИС-ийн оюутан 4000 ам.долларын тэтгэлэг гардан авлаа
2011-02-25 08:05 Админ

ШУТИС-тай хамтын ажиллагаатай “Gemcom” компани энэ сарын 23-нд Монгол дахь салбараа нээлээ. Нээлтийн ажиллагаанд “Gemcom” компанийн монгол дахь менежер М.Дагва болон тус компанийн бусад албаны хүмүүс, ШУТИС-ийн УУИС-ийн захирал Л.Пүрэв, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл оролцов. Нээлтийн үеэр “Gemcom” компани жил бүр уул уурхайн салбарт суралцаж байгаа хоёр оюутанд тэтгэлэг олгох болсоноо мэдэгдсэн юм. Энэ удаа ШУТИС-ийн УУИС-ийн Ашиглалтын технологийн гуравдугаар курсын оюутан Б.Номинд 4000 ам.долларын тэтгэлэг гардууллаа. “Gemcom” компани Монголд өөрийн салбарыг албан ёсоор нээснээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд мэргэжлийн өндөр түвшиний програм ашиглах боломж бүрдэж байна.

 

Геологийн хайгуулын мэдээг нэгтгэж, ордын хүдрээ блокчилж, загвар үүсгэхээс эхлээд уурхайн урт болон богино хугацааны төлөвлөлт хийх, өдөр тутмын үйл ажиллагааг тооцох зургууд бэлдэх гээд уулын олборлолттой холбоотой компьютер дээрх бүх зүйлийг энэ компанийн нэвтрүүлсэн програмаар хийж болно. Монголын уул уурхайн компаниуд “Gemcom”-ын программ хангамжийг 1995 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Эрдэнэс МГЛ, Сентерра Гоулд гэх зэрэг олон компани ашигладаг юм.


ЗХШҮГ