Багш нарын зөвлөл талархал
2011-03-01 10:05 Админ

Өнгөрсөн 2010 оны 6-р сард ШУТИС-ийн ЭЗНХ проректороор Г.Дамдинням томилогдсоноос хойш хугацаанд ШУТИС-ийн хамт олны нийгмийн асуудлууд шийдэгдэж байна.

Аливаа асуудлыг шийдэхэд өөрийн хүчин зүтгэл  гаргаж, тодорхой ажлуудыг гардан гүйцэтгэсэн. Үүнд:

 *ШУТИС-ийг хотхоны зориулалттай 320 айлын газрын зөвшөөрлийн асуудлыг Хотын гүйцэтгэх захиргаатай зөвшилцөн газар эзэмшүүлэх гэрчилгээг 2011 оны сар шинийн баярын өмнө гардуулсан,

*Голомт банктай жилд 8%-ийн хүүтэй 20 жил хүртэлх урт хугацаатай зээлийн асуудлыг жил бүр 110 хүн хамруулах гэрээнд гарын үсэг зуруулсан,

*ШУТИС-ийн хамт олны гэрээ байгуулах зэрэг ажлуудын төлөө зүтгэл гаргаж ажилласан явдалд ШУТИС-ийн Багш нарын зөвлөл, Багш нарын зөвлөлийн тэргүүлэгчид болон нийт эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсдын өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

 БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛ