Монгол Улсын Гавъяат багш
2011-03-03 10:26 Админ

Материалын Технологийн Сургуулийн Физикийн салбарын Хэрэглээний физикийн профессорын багийн ахлах багш доктор (Ph.D), дэд профессор, ШУТИС-ийн Хүндэт профессор Минжүүр овогтой Дүгэрсүрэн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Монгол Улсын Гавъяат багш” хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялааж Материалын Технологийн Сургууль анхны гавъяатаа хүлээн авлаа.

Монгол Улсын Гавъяат багш М.Дүгэрсүрэн нь 1957 онд МУИС-ийн Тоо-физикийн ангийг тоо-физикч мэргэжлээр төгссөнөөс хойш 54 дэх жилдээ дээд боловсролын байгууллага тэр дундаа ШУТИС-д тасралтгүй ажиллаж олон арван инженер техникчдийг бэлтгэн гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа манай ахмад сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн бөгөөд түүний төгсгөн гаргасан мэргэжилтнүүдээс улс орныхоо хөгжилд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан яваа олон эрдэмтэн доктор, төрийн шагналтнууд төрөн гарчээ.

Гавъяат багш М.Дүгэрсүрэндээ эрхэм хүндтэй шагнал хүртсэнд нь үе үеийн олон шавь нар, хамтран ажиллаж байсан багш, ажилтны өмнөөс болон сургуулийн хамт олны зүгээс эрүүл энх сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөж ажлын өндөр амжилтыг өргөн дэвшүүлье.

МТС-ийн Захиргаа