“Шинэ мянганы хүнс-цагаан хоол” Эрдэм шинжилгээний хурал
2011-03-10 05:06 Админ

1.      Нийтлэг үндэслэл

 Цагаан хоол-Ногоон гариг ТББ нь Мянганы сорилтын сан (МСС)-гийн тэтгэлгээр “Цагаан хоол-эрүүл амьдрал” эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж  байна. Энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол  хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтын  тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Уг төслийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Шинэ мянганы хүнс-Цагаан хоол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөж байна.

2.      Зорилго

Ургамлын гаралтай хүнсний тогтмол хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа шинжилгээний бүтээл, үр дүн, оновчтой санааг олон нийтийн хүртээл болгох, ач холбогдлыг таниулахад хурлын зорилго оршино. 

3.      Зохион байгуулагч

Цагаан хоол-Ногоон гариг ТББ, ШУТИС, ММСС-ийн Эрүүл мэндийн төсөл

4.      Хурал хийх өдөр

2011 оны 4-р сарын 07

5.      Хурал болох газар

ШУТИС-ийн хичээлийн 1-р байр 203 тоот

6.      Хамрах хүрээ

Хоол хүнс, эрүүл мэнд судлалын эрдэмтэн судлаачид, оюутнууд

7.      Хуралд эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх хаяг

Цагаан хоол-Ногоон гариг ТББ

Хаяг: Шуудангийн 46-р салбар, шуудангийн хайрцаг 63, Улаанбаатар хот.

Харилцах утасны дугаар: 99094134, 98111525                             

E-mail:  veg.mongolia@gmail.com

8.      Хуралд материал ирүүлэх сүүлчийн хугацаа

2011 оны 3-р сарын 25

9.      Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

а. Өгүүллийн нэр

б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

в. Хураангуй

г. Түлхүүр үг

д. Оршил

е. Өгүүллийн үндсэн хэсэг /үр дүн/

ж. Дүгнэлт

з. Ишлэл татсан ном, зохиол

и. Зохиогчийн тухай

2. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээтэй 4-5 хуудсанд багтсан байна.

3. Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003 программыг ашиглан Times New Roman фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

5. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.

7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтаршилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэй буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.

10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг бичих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг дунд хаалтанд бичнэ.

11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглээгүй байна.

12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг хавсаргана. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатор зэргийг бичнэ.

13. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүй хэвлэгдсэн байна.

14. Хэвлэгдсэн эх материал болон файлыг flash disk-ээр эсвэл “Цагаан хоол-Ногоон гариг” ТББ-ын veg.mongolia@gmail.com электрон шуудангийн хаягаар ирүүлнэ.

15. Хурал зохион байгуулах зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж Цагаан хоол-Ногоон гариг ТББ-д өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно.

.

ӨГҮҮЛЛИЙН НЭР

Зохиогч

Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: xxxx@yyyy.zz

Хураангуй

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байна.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

Оршил

Өгүүллийн оршил хэсэгт тухайн асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

1. Бүлгийн гарчиг

Өгүүллийг зөвхөн WindowsХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

2. Бүлгийн гарчиг

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1.1

Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

1 дүгээр зураг.

Дүгнэлт

Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.

Ашигласан ном, хэвлэл

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг бичих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.