ҮЭ-ийн Нэгдсэн Хорооны уриалга
2011-03-15 06:14 Админ

Энэ сарын 11-ний өдөр Номхон далайд болсон газар хөдлөлтийн улмаас Японы арлууд цунамид нэрвэгдэж хэмжээлшгүй их гарз хохирол учирлаа. ШУТИС-ийн нийт профессор, багш, ажилтан, ажилчдыг Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс явуулж буй “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” аянд нэгдэж Японы ард түмэнд тусламжийн гараа сунгаж, нэг өдрийн цалингаа хандивлахыг ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хорооноос уриалж байна.

Эрдэнэт хүний бие гэдэг нь

Эндэхэд хялбар ч олдоход бэрх

Энэхэн учирсан цаг завшаанд

Эргэлзэх зүйлгүй буянд шамдтугай

 ҮЭ-ийн НЭГДСЭН ХОРОО

 2011.03.14