“Миний сургууль-Миний гэр” сэдэвт арга хэмжээг санаачлан зохион байгууллаа
2011-03-23 10:50 Админ

ДаТС байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж оюутанд үзүүлж буй үйлчилгээг  сурталчлах, сургууль, нийтийн өмч хөрөнгөнд зүй зохистой, өөриймсөг хандах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2011 оны 03 сарын 07-14-ны өдрүүдэд ДаТС-ийн нийт багш, ажилтан, оюутнуудын дунд “Миний сургууль-миний гэр” арга хэмжээг Хүмүүнлэгийн ухааны профессорын багаас санаачлан зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд:
- 2011-03-07 ны өдөр  “Миний сургууль-миний гэр” арга хэмжээг Хүмүүнлэгийн ухааны профессорын багийн тэргүүлэх профессор Д.Баясгалан нээж, доктор, дэд профессор П.Эрдэнэбат “ДаТС-ийн 20 жилийн замналаас” сэдэвт лекцийг 138 оюутанд  уншив.
- Нийгмийн ухааны багш нарын санаачлагаар шинжлэх ухаан танин мэдэхүйн “Эрин” клуб үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, цаашдын зорилго, зорилтоо танилцуулсан.
- ”Тоон хэмжигдэхүүнээр сургуулиа ажвал” сэдвийн хүрээнд сургуульд зарцуулагддаг цахилгаан, хэрэглээний ус, дулаан хэрэглэсний төлбөр, зардлын /жилээр, сараар/ талаархи мэдээллийг гарган,  үр дүнгүй урсах зардлыг хэмнэж, хэмнэсэн зардлаа сургалтын илүү таатай орчинг бий болгоход зарцуулж болох санааг өгөх үүднээс суртал ухуулгын хуудсуудыг гаргалаа.
- 2011-03-09 ны өдөр доктор Ц.Рэнцэнханд, багш Д.Дунгаамаа нар “Бидний араншин” сэдвээр профессорын семинар явуулж, 152 оюутан хамрагдав.
Мөн өдөр “ДаТС-ийг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнийг зохион явуулсан бөгөөд нийт 49 оюутан оролцсон. Үүнээс:
1–р байранд  КПХ-ийн 2-р курсын  оюутан Н.Баяржаргал
2–р байранд  ИБҮБИ-ийн 2-р курсын  оюутан Тогтохсүрэн
3–р байранд  КПХ-ийн 3-р курсын  оюутан Пүрэвдорж нар тус тус шалгарав.
- 2011-03-10ны өдөр “Оюутны нүдээр” хайрцаг ажиллуулан өнөөдөр ДаТС-н багш, ажилтан, оюутнуудын дунд байгаа ололттой зүйл, алдаа дутагдлыг илрүүлэх уралдаан зарлаж  Геологи-1, ИБҮБИ-1, Цахилгаан-2р ангийн оюутнуудын гаргасан санаа хамгийн оновчтой санаагаар шалгарлаа.
Ангийн дарга нарын дунд “Үрэх үү? – Хэмнэх үү?” гэрэл цахилгаан, эд хогшил, усыг хэмнэж  болох санааг илэрхийлсэн сурталчилгааны зурагт хуудас гаргах  уралдаан явагдлаа. Үүнд:
I байранд УЦХ-н 3-р курсын оюутан Д.Эрдэнэбаяр,
II–р байранд  КПХ-ийн 3-р курсын  ангийн дарга Б.Лхамдорж нар тус тус шалгарсан болно.
“Бид ажлаа мэднэ” тэмцээнийг ДаТС-ийн нийт сургалтын инженер, хичээлийн туслах ажилтнуудын дунд зохион явууллаа. Энэ арга хэмжээнд 9 профессорын баг, тэнхмийн сургалтын инженер, мастер, хичээлийн туслах ажилтан оролцохоос нийт 4 баг оролцсоноос:
I байранд Байгалийн ухааны тэнхим
II байранд Хүмүүнлэгийн ухааны профессорын баг
III байранд Эрчим хүчний тэнхимийн баг  тус тус шалгарав.
- 2011-03-11ны  өдөр сургуулийнхаа эд юмсыг хайрлан хамгаалж, эрхэмлэж явах талаар “Эрхэмлэе- хамгаалъя”  сурталчилгааны хуудсыг зөвлөх багш нарт  Д.Дунгаамаа багш тараав.
- 2011-03-14ны өдөр “ДаТС -Бидний хоёрдогч гэр” сэдвээр багш  М.Ундрал ,Ж.Каламхас нар профессорын семинар явуулж,  136  оюутан хамрагдлаа.
“Миний сургууль-Миний гэр” арга хэмжээний хаалтын  үйл ажиллагааг хийж, тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон баг, оюутнуудын шагналыг гардууллаа.
Дараахь ажлуудыг зохион байгуулсны үр дүнд сургуулийнхаа өмч хөрөнгөнд зүй зохистой өөриймсөг хандах хандлагыг бий болгон цаашид гарах үр ашиггүй зардлыг хэмнэж ингэснээрээ сургалтын илүү таатай орчинг бий болгох боломжтой гэдгийг сургуулийн багш, ажилтан, ажилчин, оюутан сурагчдад ойлгуулах  алхам хийснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж уг ажлыг санаачлагч, зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна.
“Миний сургууль-Миний гэр” арга хэмжээний хүрээнд:
“ДаТС-ийн 20 жилийн замналаас”

“Бидний араншин”

“ДаТС -Бидний хоёрдогч гэр”  сэдэвт профессорын семинарууд явагдаж  500-гаад оюутан хамрагдлаа.
 
Мөн ”Тоон хэмжигдэхүүнээр сургуулиа ажвал”,

“ДаТС-ийг хэн сайн мэдэх вэ?” АХА ,
 
“Үрэх үү? – Хэмнэх үү?” ,
 
“Бид ажлаа мэднэ” ,

“Эрхэмлэе- хамгаалъя”  сэдэвт ажлууд нийтийг хамарч бүгдэд хүрсэн ажлууд болов.
Эдгээр ажлуудад манай оюутнууд идэвхи санаачлагатай оролцлоо. Биднийг дэмжиж идэвхтэй оролцсон нийт багш, оюутнуудад талархлаа илэрхийлье.


ЗХШҮГ