ДаТС-д физикийн бүсийн II олимпиад зохион байгуулагдлаа
2011-03-23 10:58 Админ

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Монгол улсын бүтээлч багш Ж.Зандаргомийгийн нэрэмжит “Физикийн бүсийн II олимпиад”  ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр 2011.03.20-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөв. Олимпиадад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн сургуулиудаас 35 багш, 599 сурагч оролцсоноос багш нараас Орхоны 21 дүгээр сургуулийн багш Э.Лхагвасүрэн тэргүүн байрыг, багийн дүнгээр Оюуны итээдүй цогцолбор сургууль 1 дүгээр байрыг тус тус эзэлж бусдыгаа манлайлав.


ЗХШҮГ