ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх “Бизнесийн удирдлагын шинэчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний IX бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.
2011-03-23 16:25 Админ

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга  хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч  оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

Энэ жил 9 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг илтгэлийн  арга хэмжээ нь Бизнесийн удирдлагын шинэчлэл  сэдвийн  хүрээнд,    хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.

1-р шатны шалгаруулалт нь 2011 оны 3 – р сарын 14-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан. Уралдаанд 11 их дээд сургуулийн 103 оюутны, 40 гаруй багшийн удирдсан  52 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 12 илтгэлийг шалгаруулсан.

2-р шатны шалгаруулалт 2011 оны 3-р сарын 18-ны Баасан гаргийн 17.00 -21.00  цагт КТМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж,  5 их дээд сургуулийн 24 оюутны, 15 багшийн удирдсан  12 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд МУИС-ийн Эдийн засгийн сургууль/МУИС-ийн ЭЗС/, Санхүү эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн  оюутнуудын илтгэл  шалгарч үлдсэн юм.

Тэргүүн байранд ШУТИС-ийн КТМС-ийн багш магистр М.Банзрагчийн удирдсан оюутан Л.Ганцоожийн  “Алтны үнийн  богино  хугацааны прогноз, стохастик загварчлал”;  2-р байранд  МУИС-ийн ЭЗС-ийн багш Док/Ph.D/., проф Л.Оюуны  удирдсан оюутан П.Хишигбаяр, Э.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, түүнд үзүүлэх макро орчны нөлөөлөл, цаашдын хандлага” сэдэвт илтгэл;  СЭЗДС-ийн профессор Док/Ph.D/., дэд проф. Ц.Батсүх, магистр Ч.Анхбаяр нарын  удирдсан оюутан Ч.Баттөр, С.Дашдорж нарын  “Балансын шинжилгээнд үндэслэсэн үр ашгийн тооцоолол” сэдэвт илтгэл;  3-р байранд  МУИС-ийн ЭЗС-ийн багш магистр Д.Баярмаагийн  удирдсан оюутан Б. Цэнд-Аюушийн “Банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөн, үнэ бүрдэлт ” сэдэвт илтгэл;   МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор, Док/Ph.D/., проф. Д.Дуламсүрэний удирдсан оюутан  П.Хишигбаяр, Э.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын “Махны динамик эгнээг судлах Эдийн засагт үзүүлэх нөлөөлөлийг  S-VAR  загвараар шинжилж, үнийн өсөлтийг саармагжуулах зарим санал” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.  1-р байр нэг  “Эрдмийн шувуу” цом, диплом, 650000 төгрөг, 2-р байр хоёр диплом тус бүр 250000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр хоёр  тус бүр диплом, 150000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа. Бусад  5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа. Арга хэмжээ нь 3 сая гаруй төгрөгийн төсөвтэй  зохион байгуулагдав.

Ерөнхий ивээн тэтгэгчээр  “FSCo” ХХК,  “Гурван тулга групп” ХХК, “National life insurance”, “Mongolian Investment Holding Group”,  “National Venture Capital”,   ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ивээн тэтгэж ажилласан ба эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье.  Мөн тус илтгэлийн арга хэмжээнд МУИС-ийн ЭЗС,  МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургууль, СЭЗДС,  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Компьютерийн техник, менежментийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Мэдээлэл холбоо, технологийн сургууль,  Механик инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Хүнс био, технологийн сургууль, Барилгын инженер, арихетиктурын сургууль, Сүхбаатар дахь Технологийн сургуулиуд идэвхтэй оролцов.

 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн Компьютерийн Техник  Менежментийн Сургуулийн     Менежментийн профессорын баг зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ удаагийн илтгэлийн арга хэмжээний 2-р шатны шалгаруулах комиссийн  даргаар  ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва,  комиссийн дэд даргаар  “FSCo” ХХК-ийн  ерөнхий захирал,  “Залуу  судлаач” сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, комиссийн  гишүүдээр  Док/Ph.D/, Д.Мөнхжаргал, ”Гурван тулга групп” ХХК-ний Захирал  Б.Отгонзул,  Удирдлагын Академийн багш Док/Ph.D/, дэд проф  Б.Баясгалан;   1-р шатны шалгаруулалтын  Менежментийн салбар хуралдааны комиссийн бүрэлдэхүүнийн ахлагчаар  ШУТИС-ийн КТМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн удирдлагын профессорын багийн  профессор Док/Sc.D/., проф. Л.Оюунцэцэг, гишүүдээр  СЭЗДС-ийн Сургалтан асуудал эрхэлсэн дэд захирал Док/Ph.D/., дэд проф  Д.Гэрэлмаа, Док/Ph.D/ Д.Мөнхжаргал , ШУТИС-ийн КТМС-ийн маркетинг үйл ажиллагааны багийн дэд профессор   Док/Ph.D/, дэд проф  Л.Отгонцэцэг;     Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдааны комиссийн ахлагчаар МУИС-ийн ЭЗС-ийн багш Док/Ph.D/., проф  Л.Оюун, гишүүдээр  ШУТИС-ийн КТМС-ийн  Эдийн засаг, санхүүгийн профессорын багийн  ахлах багш  магистр Г.Баттүвшин, магистр М.Оюунцэцэг, ШУТИС-ийн КТМС-ийн Экнометрик үйлдлийн судалгааны профессорын багийн багш магистр М.Банзрагч;   комиссийн нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн  КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Ариунжаргал,  комиссийн зохион байгуулагчаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Оюунчимэг нар ажиллав.    

 

9 дахь удаагийн  оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь:

  • Их дээд сургуулиудын оюутнуудын хамтарсан судалгааны үр дүнгээр хийгдсэн илтгэлүүд оролцсон.
  • Шагналын сан харьцангуй өндөр  байдаг энэхүү арга хэмжээ нь  нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, идэвх оролцоог нь нэмэгдүүлсэн.
  • Оролцогч оюутнуудын илтгэл  судалгаа, шинжилгээний боловсруулалт сайтай, математик, статистикийн орчин үеийн арга, аргачлалын өргөнөөр ашигласан байлаа.
  • Илтгэлийн арга хэмжээний шүүлтийг шударга, ил тод, шүүгчийн нөлөөгүй явуулах зорилгоор шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг бизнесийн төлөөлөл, эрдэмтэд, хөндлөнгийн экпертүүд, сул профессоруудаар бүрдүүлдэг болсон.
  • Шалгаруулалтын 1-р үе шатанд    илтгэлүүдийг  кодолдог бөгөөд аль сургуулийн, хэн гэдэг оюутан, багшийн удирдсан илтгэл болохийг шалгаруулах комиссийн гишүүд мэддэггүй нь шүүлтийг шударга, шүүгчийн нөлөөгүй болгодог сайн талтай.
  • 2-р шатанд эхний шатны шүүгчдийг оролцуулдаггүй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд тухайн салбар шинжлэх ухаандаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болон докторууд, бизнесийн төлөөлөл, ивээн тэтгэгчдээс бүрдүүлсэн.
  • Оролцсон бүх оюутан, удирдсан багш, зохион байгуулсан оюутнуудад “батламж”, ивээн тэтгэгч нарт талархал олгосон.
  • Энэ жилээс  итгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэн, оролцсон сургуулиудад үнэ төлбөргүй олгохоор  болсон.

8 дахь удаагийн  “Эрдмийн шувуу” цомын төлөөх  оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эдийн засаг, менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын  удирдлага, эрдэмтэн багш, оюутнуудад талархал илэрхийлэхийн ялдамд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн илтгэлийн арга хэмжээнд дахин идэвхтэй оролцохыг хүсье.