ШУТИС-ийн 2008/2009 оны намрын төгсөгчид 2009 оны 1-р сарын 21-нд дипломоо гардаж авлаа. Энэ удаа магистр 41 мэргэжлээр 101 оюутан , бакалавр125 мэргэжлээр 1022 оюутан төгссөний 26 нь онцлох дипломтой төгссөн юм. Мөн 31 мэргэжлээр 57 оюутан мэргэжлийн диплом гардсан. Диплом гардуулах ёслолд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Ардын багш Ч.Авдай болон бусад удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд оролцож оюутнууддаа баяр хүргэн амжилт ерөөсөн юм. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ХБТС-ийн Хүнс, хоол үйлдвэрлэл,үйлчилгээний менежментийн профессорын багийн тэргүүлэх профессор Л.Дамдинсүрэн хэлэхдээ, өнөөдөртөгсөгчид маань мэргэжлийнхээ дипломыг гардан авснаар оюутан та бүхний хувьд далайгаас сувд шүүрсэн, багш бидний хувьд далайгаас дусал хүртээсэн сайхан үйл явдал юм. Монгол улсын Засгийн газраас 2009 оныг үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ их үүрэг хариуцлагын оюуны нөөц нь ШУТИС-ийн төгсөгч шавь нар, та нар минь шүү хэмээн нийт төгсөгчиддөө захилаа.
Мэдээ оруулсан: Хэвлэл мэдээллийн ажилтан С.Сосор
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа