“Техник, технологийн нэр томъёог боловсронгуй болгох асуудалд”
сэдэвт Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
ШУТИС-ийн Хэлний Боловсролын сургуулиас “Техник, технологийн нэр томъёог боловсронгуй болгох асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оны 01-р сарын 22-нд зохион байгууллаа. Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан болон харъяа сургуулийн доктор, профессор багш нар, мөн төрийн хэлний зөвлөлийн нэр томъёоны салбар зөвлөлийн гишүүд, Хэлний боловсролын сургуулийн багш нар оролцлоо.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нэгдсэн хуралдаан, 2 салбар хуралдаантайгаар зохион байгууласан юм.
Нэгдсэн хуралдаанд “Техник, технологийн нэр томъёог боловсронгуй болгох хэл шинжлэлийн шаардлагууд”/Академич Л.БолдШУА/, “Даяаршлын эрин дэх хэлний бодлого ба шинжлэх ухаан, техник технологийн монгол нэр томъёог бий болгох, түүнийг хэвшүүлэх асуудалд бидний оруулах хувь нэмэр”/академич С.Батмөнх ЭХИС/, “Уул уурхайн нэр томъёог зохиомжлох, хэвшүүлж хэрэглэх үйл явц, цаашдын зорилт”/ доктор С.Цэдэндорж УУИС/, “Нэр томъёоны өгөгдлийн сан байгуулах нь” /Д.Болд ХБС /зэрэг үндсэн илтгэлийг хэлэлцэв.
Нэгдсэн болон 1 дүгээр салбар хуралдаанд оролцогчид техник, технологийн салбарын нэр томъёог цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй, тогтолцоотой, нэгэн мөр болгон хэвшүүлэх, түүнийг өргөн олон нийтэд түгээх талаар үнэтэй санал дэвшүүлж байв. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс эрдэм шинжилгээний бага хурлаас зөвлөмж гаргалаа.
2 дугаар салбар хуралдаанд зэрэгцүүлсэн, хавсарга хэлшинжлэл, болон гадаад хэл заах аргазүйн холбогдолтой илтгэл хэлэлцлээ.
ХБС Д.Ганчимэг
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа