Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалт амжилттай болж өндөрлөв
2011-04-21 05:29 Админ

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газар, КтМС-ийн Менежментийн профессорын багийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалтыг Төрийн өмчийн аж ахуйн нэжгүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 2011 оны 4-р сарын 13-15ны хооронд ШУТИС-ийн харъяа салбар сургуулиудын ахлах нягтлан бодогч нарыг хамруулсан сургалт болж өндөрлөлөө. Сургалтанд нийт 25 ажилтан хамрагдаж, худалдан авах ажиллагааны үндсэн ойлголт, тендер шалгаруулалтын журам, жишиг баримт бичиг, тендерийн үнэлгээний аргачлал, зөвлөх үйлчилгээ зэрэг гол гол ойлголтуудын талаар онол, хууль эрх зүйн мэдлэгийг олж авлаа.


ЗХШҮГ