“МАТЕРИАЛЫН ЭСЭРГҮҮЦЭЛ-2011” УЛСЫН 4-Р ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2011-04-21 12:29 Админ

“Материалын эсэргүүцэл-2011” улсын 4-р олимпиад 2011 оны 4-р сарын 16-нд ШУТИС-ийн ШУТ-ийн Төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад БХИС, ХААИС, ТЗДС, УБДС, ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа БИАС, МС, МИС, УУИС, ХИБС, ҮТДС, ДарТС, ӨвТС болон гадаадаас ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн их сургууль зэрэг нийт 13 сургуулийн оюутны багийн 61 оюутан оролцов.
       Хувийн амжилтаар 1-р байрыг 35.7 оноогоор БИАС-ийн оюутан Э.Даваахүү, 2-р байрыг 34.5 оноогоор БИАС-ийн оюутан О.Ганзориг, 3-р байрыг 33.5 оноогоор МИС-ийн оюутан М.Соёлоо нар тус тус эзэлж, алт, мөнгөн, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
       Багийн дүнгээр БИАС 132.7 оноогоор тэргүүлж, шилжин явах цомын эзэн болов. 2-р байрыг МИС 100.4 оноогоор,  3-р байрыг 92 оноогоор ТЗДС  эзлэв.

 

       Тус олимпиадын үеэр ШУТИС-ийн Математикийн сургуулийн Материалын эсэргүүцлийн багаас эрхлэн Материалын эсэргүүцэл хичээлийг Монгол улсын хэмжээнд зааж буй багш нарт зориулсан сургалт, арга зүйн семинарыг зохион байгуулсан.

Математикийн сургууль,
Олимпиадыг зохион байгуулах комисс.


ЗХШҮГ