“Хэрэглээний хэл шинжлэл ба инновацийн асуудлууд ” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын бага хурал, “Концепт<национальное> в глобализирующемся мире и интеграционные возможности языка, литературы, культуры” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Хэлний боловсролын сургуулийн 20 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Буриадын их сургуулийн профессор багш нартай хамтран зохион байгууллаа.
2011 оны 4 дүгээр сарын 27–ны өдөр ОХУ-ын Буриадын их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад Буриадын их сургуулийн Хэл зохиолын салбарын декан, профессор В.В. Башкеевагийн /Sc.D/ “Даяаршиж буй ертөнц дэх орос орон”, Орос хэлний тэнхимиийн эрхлэгч, профессор Е.А. Бардамовагийн /Ph.D/“ Мэргэжлийн толь , нэр томьёоны оноолт”, Гадаадын уран зохиолын тэнхмийн эрхлэгч, профессор И.С. Болдоновагийн /Sc.D/ “Евразийн бүс нутаг дахь соёл хоорондын харилцааны асуудлууд”, ХБС-ийн Англи хэл судлалын профессор С.Дугармаа /Ph.D/, ахлах багш , докторант Ж. Ганцэцэг нарын “Сүү цагаан идээтэй холбоотой үг хэллэгийн орчуулга”, монгол судлалын профессор Г.Томтогтохын /Ph.D/ “Хэлний судалгааны шинэ хандлага, үндэсний онцлог үгийн тухайд”зэрэг илтгэл сонсож хэлэлцлээ.
Мөн 4 дүгээр сарын 28 –ны өдөр “Хэрэглээний хэл шинжлэл ба инновацийн асуудлууд“ сэдэвт ХБС-ийн профессор багш, докторант нарын ЭШ-ний олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд Буриадын их сургуулийн профессор багш нараас гадна ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, түвд, будда судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Г.А. Дырхеева /Sc.D/ оролцож “ Компьютер хэл шинжлэл буриад судлалд” сэдэвтэй онол практикийн чухал ач холбогдолтой илтгэл тавив. Түүнчлэн Colin Large, Ц.Одончимэг нарын “Teaching Pronunciation of English using CALL”, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Шинэбаярын/Ph.D/ “Нэр томьёон дахь "бус" vгvйсгэлийн тухай” , Буриадын ИС-ийн профессор Егодурова В.М. (Ph.D) “Отражение внутренней жизни человека в языке”, Д.Туулын (Ph.D) Шинжлэх ухааны зохиолын хэл найруулгын онцлог, орчуулгын зарим асуудал” зэрэг олон илтгэл сонсож хэлэлцлээ. Хурлын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөв.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа