Олимпиадын дүн гарлаа
2011-05-06 10:25 Админ

ШУТИС-ийн хүндэт профессор Ж.Бямбадоржийн нэрэмжит “Монгол бичгийн уламжлалт олимпиад”-ын төгсгөлийн шатны шалгаруулалт 2011 оны 3 сарын 30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Энэ шатанд ЭХИС, БИАС, ГГТС, ҮТДС, МИС, МХТС, ХБС, НТС, МТС, МС, УУИС-иас шалгарсан 60 оюутан оролцсоноос МС-ийн 3-р ангийн оюутан Ч.Батзаяа I байр, ГГТС-ийн 4-р ангийн оюутан А.Очир,  УУИС –ийн 1-р ангийн оюутан Э.Түвшинтөгс  нар II байр, МТС-ийн 3-р ангийн оюутан М.Ган-Эрдэнэ, МС –ийн 3-р ангийн оюутан Ц.Мөнгөнзул, УУИС –ийн 3-р ангийн оюутан Д.Мөнхсайхан нар III байр эзэлж энэ жилийн олимпиадыг тэргүүллээ.

Монгол бичгийн уламжлалт олимпиадад идэвхтэй оролцсон, амжилт гаргасан оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье!