Ерөнхий боловсролын 25-р тусгай дунд сургуулийн сурагчдад хандивийн ажил зохион байгууллаа
2011-05-21 13:27 Админ

Русский центр болон Орос судлалын профессорын багийн хамт олон  Хэлний боловсролын сургуулийн 20 жилийн ойг угтан зохиох ажлын хүрээнд ерөнхий боловсролын 25-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хэдийч гадаад хэл сурах сонирхолтой сурагчдад зориулан хандивийн арга хэмжээг зохион байгууллаа. Багш нар сурагчдад гадаад хэл сурахад нь  туслах зорилгоор орос, англи хэл мэдэхийн ач холбогдол,  хялбар сурах аргын талаар ярьж орос хэлний мультимедиа хичээлүүд үзүүлсэн ба  энэ хичээлийн жилээс англи хэл үзэж  эхэлсэн  ахлах ангийнханд “Chatter box”, “Let’s go” зэрэг 9 төрлийн сурах бичиг, “Rosetta stone” CD,  дэвтэр, харандаа зэрэг бусад хичээлийн хэрэглэлийг  мөн багш нарт нь зориулан “English teaching forum”  гарын авлага бэлэглэлээ. Хандвийн үйл ажиллагаанд 25-р сургуулийн сургалтын менежер Ганбүргэд, багш Э.Энхзул, Ч.Алтанцэцэг нар оролцож та бүхний бэлэг цагаа оллоо гээд ХБС-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тус хандивийн арга хэмжээний зардлыг багш нар хувиаасаа гаргасан болно.